Рассель Брэндийн хожимдсон гэмшил

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Рассель Брэндийн хожимдсон гэмшил

Их Британийн инээдмийн жүжигчин Рассель Брэнд дуучин Кэти Перригээс салснаа амьдралдаа хийсэн хамгийн том алдаа байсан гэжээ. Тэрбээр өнгөрсөн сард болсон Коачеллагийн хөгжмийн наадмын үеэр Кэти Перриг үл таних залуутай тэврэлдсэн зургийг хараад хардаж үхэхээ шахсан гэдгээ хүлээжээ.

Үүнийхээ дараа тэсэлгүй салсан эхнэртээ том алдаа гаргаснаа хүлээж захидал хүртэл бичсэн гэнэ. Рассель Брэнд өнгөрсөн арванхоёрдугаар сард дуучин Кэти Перригээс салах өргөдөл гаргахдаа салах шалтгаанаа “таарч тохирохоо больсон” гэж тайлбарлаж байсан юм. Гэвч хартай эр өөрөө салах шалтгаан байсан ч байж мэдэх аж. Гэвч түүний ухаарал хэтэрхий оройтсон бололтой. Дуучин Кэти Перри өчигдөр “twitter”-тээ “Бурхан минь надад даль жигүүр хайрлаач. Тэгвэл би эндээс нисч, хаа дуртай газар руугаа нисэхсэн” гэж бичсэн гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж