МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, Нарийн бичгийн дарга Л.Цог нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Н.Энхбаяр дарга өөрийг нь хууль бусаар баривчилсныг эсэргүүцэн, өнөөгийн эрх баригчид шаардлагыг нь үл тоомсорловоос албадан эмчилгээнд орохгүй, өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэсэн хатуу байр суурьтай байгаа. МАХН уг шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тус тус хүргүүлсэн. Хариу өгөөгүй байна” гэлээ. Тэдний үзэж байгаагаар хариу өгөхгүй байгаа нь Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор баривчилсан гэх дүгнэлтэд хүргэж байгаа аж. Мөн эрүүл мэнд нь муудаж, амь нас нь эрсдэлд орвол төрийн өндөрлөгүүдээс хариуцлага нэхэх гэнэ.
Г.Дарь