III, IV хорооллын чиглэлд троллейбус үйлчилж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

III, IV хорооллын чиглэлд троллейбус үйлчилж байна

Нийслэл хотод зам засварын ажил эхлээд ид өрнөж байна. Одоогийн байдлаар Гурвалжингийн гүүрийн засвар эхэлсэнтэй холбоотойгоор  гүүрээр гарах хөдөлгөөнийн хааснаас баруун чиглэлийн зам ачаалалтай байгаа. Түүнчлэн хотын төвд ч хэсэгчлэн зам хааж, засвар хийж байгаа. Эрхүүгийн гудамж буюу Хөгжим бүжгийн коллежийн зүүн талын болон 25 дугаар эмийн сангийн баруун талын замыг өнгөрсөн пүрэв гаригаас хаагаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Цахилгаан тээвэр компанийн хоёрдугаар чиглэлийн үйлчилгээг мөн тэр өдрөөс түр хугацаагаар зогсоогоод байгаа. Уг шугаманд явж байсан троллейбусуудаа хуучин тавдугаар шугам буюу Офицеруудийн ордон-III, IV хорооллын чиглэлд засвартай замуудыг нээгдэх хүртэл явуулахаар шийджээ. Уг чиглэлд зорчигч олонтой байдаг тул 200 төгрөгийн төлбөртэй хямд үйлчилгээг сонгох хүмүүс цөөнгүй байдгийг ч тус компанийнхан тооцсон байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж