“Ялалтын парад” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

“Ялалтын парад” эхэллээ

Дэлхийн II дайны төгсгөлөөр Холбоотон гүрнүүд Германы вермахт, Японы квантуны армийг буулгаж авсны 67 жилийн ой ойрын өдрүүдэд тохиож байна. Агуу түүхэн үйл явдлын хүрээнд ОХУ-д жил бүрийн энэ өдөр зохион байгуулдаг Ялалтын баярын парад эхэллээ.

Энэ жилийн цэргийн парадыг урьдын адил ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын орлогч дарга, хурандаа генерал Валерий Герасимов командалж, Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков хүлээн авна. Ёслолын арга хэмжээнд Карел, Ленинград, Балти, Беларусь, Украйны фронтын ялалтын тугийг Улааны талбайд авчрах ажээ. Жагсаалд Оросын тэнгис, агаар, хуурай, пуужинт, сансрын анги болон Москвагийн цэргийн хүрээний байлдагч, офицерууд оролцох бөгөөд ойролцоогоор 100 гаруй зэвсэг, техникийн нэгж явж өнгөрөх ажээ.

Нийт 45 минут орчим үргэлжлэх Ялалтын түүхт 67 жилийн ойн баярын арга хэмжээг нээж, тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлж байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж