Алтанбулагт ялалтын баяр тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Алтанбулагт ялалтын баяр тэмдэглэв

Жил бүрийн тавдугаар сарын 8-нд Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, тус аймгууд дахь ОХУ-ын Ерөнхий консулын газар, ОХУ-ын Буриад улсын Хиагтын районоос уламжлал болгон хамтран тэмдэглэдэг “Ялалтын баяр” болж,  Алтанбулаг дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаагаар эхэлсэн юм. Алтанбулаг сумын хүүхэд багачууд, Хилийн цэргийн 0101-р ангийн үлээвэр хөгжмийн хамтлагийн тоглолтуудаар өрнөн, Орос-Монголын ахмад дайчдын уулзалт хүндэтгэлийн хүлээн авалтаар өндөрлөв.

Агуу их ялалтын 67 жилийн ойн энэхүү баярт Сэлэнгэ аймгийн ИТХ-ийн дарга н.Санжжав, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Гүнчин, Дархан дахь ОХУ-ын ерөнхий консул И.С Мостыка ,Буриад Улсаас Хиагт хотод суугаа бүрэн эрхэт зөвлөх А.М.Гендунов, Хиагт хотын дарга Е.В. Степанов, Хиагт хотын хурлын дарга В.А. Жаникова нарын албаны хүмүүс болон С.Ш.Бадмаев, В.К.Альков, Г.Дашхүү, И.Бат-Орших зэрэг Орос Монголын ахмад дайчид мөн Хиагт, Сэлэнгэ аймгийн Ахмадын хороодын дарга Г.Зориг, В.Б Ванчикова нар оролцов.

                                                                                                    П.Буян-Эрдэнэ / Сэлэнгэ /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж