
Булган хангайн удамт хурдан хүлгүүд, эрдэмт мэргэн уяачдын талаар дэлгэрэнгүй мэдээллийг цогцлоосон энэ удаагийн дугаарт тус нутгийн унаган хүү О.Мэндээ тун сонирхолтой өрнүүлсэн байна лээ.
Хитүүдийн эзэн дуучин Б.Намсрайноров морьтой холбогдсон түүх, уран бүтээлийнхээ талаар хуучилж, сэтгэлээ дэлгэсэн нь бас л шимтүүштэй нийтлэлүүдийн нэг байсан. Энэ мэтчилэн олон сонирхолтой мэдээллийн цогц болсон “Тод магнай”-н шинэхэн дугаар уншигч таны гар дээр очиж байна. Та бүхэн таалан соёрхоорой.
А.Тэлмэн
Эх сурвалж: http://todmagnai.mn