Аз жаргалтай гэр бүлд юу чухал вэ ?

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Аз жаргалтай гэр бүлд юу чухал вэ ?

Бүгдийг хамтдаа хийх нь чухал гэж хосууд үздэг. Бэрхшээлийг дордохоос нь өмнө шийддэг, нэг оронд хамт унтдаг, бас хэзээ ч уйтгарладаггүй байх гэх мэт. Гэвч бичэгдээгүй хууль мэт эдгээр ойлголт нь бодит амьдрал дээр  үнэний хувь багатай байдаг. Энэ нь үеэ өнгөрөөсөн гэдэгтээ биш. Гэвч зарим тохиолдолд дотно харьцаагаа хэвээр хадгалахын тулд гэр бүлийн талаарх тогтсон ойлголтыг эвдэх юм. Барбара Бартлейны “Ингэхэд би яагаад чамтай гэрлэсэн юм бол?” номонд энэ талаар юу гэж зөвлөснийг танд хүргэе. 

Хэзээ ч битгий уурла.

Уур бухимдал юунаас бий болдог байна аа?  Ядарсан, сртесст орсон үед ноцтой асуудлаар ярилцах нь ухаалаг шийдэлд хүргэхгүй. Түр хойш тавьж, сэргэсэн үедээ эргэн хар.  

Ганцаараа хэзээ ч битгий амралтанд явж бай.

Цаг зав гарвал эхнэр,  нөхөртэйгээ хамт явсан нь дээр гэсэн ойлголт байдаг.  Бэрхшээл нь юу вэ гэвэл эхнэр эсвэл нөхөр сонирхол өөр байж болно. Өөр нэг аюултай зүйл нь эхнэр, нөхөр хоёр нэг нэгнийхээ хувьд бүх зүйл нь болсон байдаг гэдэг. Бодит байдал дээр тийм зүйл байдаггүй. Заримдаа та салхинд гарахыг хүсч байхад эхнэр эсвэл нөхөр чинь  эсрэгээр  усанд сэлмээр байна гэдэг. Хэдий тийм ч ганцаараа амралтанд явах хэрэггүй.  

Хэрүүл, тэмцэл бол салахын шинж.

Бартлейн судалгаагаар огт муудалцдаггүй хосууд салах нь харин ч олон байдаг аж. Гэвч зөрчилдөхөд учир бий. Энэ тохиолдолд нэг нэгнээ муу муухайгаар хэлэх, буруутгахаас зайлсхийх нь зүйтэй. Гэвч гэр бүлийн харилцаанд  дуугаа хураахаас илүү бодож санаж байгаагаа хэлж байх нь дээр байдаг.

Хүүхэдтэй бол энэ хамгийн чухал асуудал.

Эцэг эхийн үүргээ ухамсарлаж харьцаагаа муутгахгүй байхыг хичээдэг олон хосууд байдаг. Гэвч тэд үүгээрээ асуудлыг улам дордуулдаг юм. Эцэг эх хоёрын дотно харьцаа хүүхдэд хамт байхад найдвартай, аюулгүй байж тэдний хувьд чухал хүмүүс байх нь нэн тэргүүнд тавигдах зүйл юм. Тиймээс хүүхдүүд эсвэл татварын тухай ярилцаагүй үедээ зөвхөн хоёулхнаа байх цаг олго

Тусдаа унтаж болохгүй.

Их хурхирдаг гэж үү? Хосууд хамтдаа унтахдаа илүү сайн амарч, тухтай унтдаг гэдэг бол хоосон яриа. Нэг нь байнга хөрвөөдөг байхад нөгөө нь  ном унших зуршилтай байх нь элбэг.Хэрэв эхнэр эсвэл нөхөр чинь зочны өрөөнд тухалсан бол юу ч бодох хэрэггүй. Сайн унтаж амрах нь эрүүл саруул ухаан, бие махбодь, гэрлэлтэд хамгийн чухал аж. Гэхдээ энэ нь сексийн асуудал болон дотно харьцаанд сэв суугаагүй бол шүү дээ. 

Хамтрагч чинь өөрийн сонирхол хоббитой байх ёстой.

Нөхөр чинь машин засах дуртай бол та чөлөөт цагаараа гүйлтээр хичээллэдэг байхад болохгүй нь юу байх билээ. Дуртай зүйлээсээ татгалзах нь  өөрийгөө үгүйсгэж байгаа хэрэг. Харин  сонирхол нэгддэг зүйлийг ол.

Хэрэв ямар ч баяр хөөр байхгүй бол дотно харьцаа чинь үгүй болно.

Хосууд дотно харьцаа удаан хугацааны эцэст  баяр хөөр, сэтгэл хөдлөлгүй болдог гэдгийг ойлгодог. Гэвч бие биенээ хараад сэтгэл нь хөдлөхөө больсон хосууд шинэ харилцаа хайж эхэлдэг гэж ойлгодог хүмүүс бий. Бартлейны үзэж буйгаар хайр сэтгэлийг мөнхийн гал дөлтэй байлгаж болох ажээ.

Уйтгарлах хэрэггүй.

Ийм ойлголт нь хосуудад хэтэрхий тайван харьцаандаа эргэлзэж,  буруу зүйлд тэмүүлэхэд хүргэдэг. Гэвч зуурдын биш, насан туршдаа хамт амьдрахаар хэн нэгнийг сонгосон бол энэ байдал сайн үр дүнд хүргэхгүй. Гэвч уйтгартай амьдралдаа шинэ уур амьсгал оруулж  байх нь хамгийн чухал.

Эхнэр нөхрөө аз жаргалтай байлгахын тулд секс хий.

Зарим нэг эмэгтэйчүүд ялангуяа дөнгөж ээж болсон хүний хувьд энэ бол маш том асуудал. Энэ үед секс хийх хүсэл тэдэнд тэр бүр байдаггүй ч нөхрөө баярлуулахын тулд хийх ёстой болдог аж. Ямар ч шалтгаантай байлаа гэсэн сексийн асуудал бол зөвхөн түүнд хэрэгтэй байгаа юм биш, та хоёрт хоёуланд чинь хамаатай зүйл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж