
Японы Засгийн газрын "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн "Яаралтай тусламж, Эрчимт эмчилгээ"-ний тасаг бүрэн засвар хийгдэж дуусан байна. Энэхүү тасгийг хүлээн авах ёслолын ажиллагаа тус эмнэлг дээр боллоо. Ёслолын ажиллагаанд Япон улсын ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Куроки, "Өвсний үндэс" хөтөлбөрийн мэргэжилтэн Э.Саранзаяа, Эмнэлгийн дарга Кл.профессор Б.Батчулуун, Стратеги төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга Л.Баярцэцэг, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Төмөр-Очир болон тасгийн эрхлэгч, эмч нарын төлөөлөл оролцлоо.