БНАСАУ-д суух Элчин сайд итгэмжлэх жуух барив

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

БНАСАУ-д суух Элчин сайд итгэмжлэх жуух барив

Монгол Улсаас БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намд 2012 оны 5  дугаар сарын 7-нд Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд М.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намд уламжлаад хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө идэвх чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэндчилгээ дэвшүүлж, “их удирдагч Ким Ир Сений мэндэлсний 100 насны ойг солонгосын ард түмэн ёслол төгөлдөр тэмдэглэсэн тухай болон БНАСАУ-ын шинэ удирдагч Ким Жөн Ыний удирдлага дор улс орноо хөгжүүлэхийн төлөө ажиллаж буй” талаар ярив.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд БНАСАУ-ын АДХ-ын Гадаад харилцааны газрын дарга Жөн Чөн Гүн, Гадаад хэргийн дэд сайд Гүн Сөг Үн, Азийн газрын орлогч дарга Ким Чун Нам болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд оролцов. 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж