![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/5/36741b8a0eeeb280/cb198cf375b39216original.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15.00 цагт зарлаад байна. Энэ нь цаг хугацаатай уралдан УИХ-аас зарим асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа тул ийн урагш татсан аж. Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ удаад Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийн зэрэгцээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Г.ДАРЬ