Дуучин Бейонсе “Single Ladies” хит дуунаасаа илүү сайн ээж, сайн эзэгтэй гэдгээрээ олны хайр талархлыг хүлээж, хамгийн сайхан бүсгүйгээр нэрлэгдсэн. Рэппер нөхөртөө Blue Ivy хэмээх хөөрхөн охин төрүүлж өгсөн дуучин бүсгүй ганцаар зогсохгүй хүүхэд төрүүлнэ гэж бодож байгаа гэнэ.
Бейонсе “Би дахиад хүүхэдтэй болно. Хэд гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ бурхан мэдэж байгаа” гэжээ. Охинтой болсныхоо дараа “Амьдрал маань одоо л бүрэн дүүрэн болж байна. Би одоо л юуны төлөө төрснөө ухаарч байх шиг байна” хэмээн ярьсан юм. Анхны үрийнхээ зулайг үнэрлэсэн хос бяцхан охиндоо бүхнээ зориулдаг гэнэ. Харин Рэппер Jay-Z охиноо эрх нь дэндсэн амьтан болох вий гэхээс санаа зовж эхэлсэн гэнэ.