
Математикийн хичээлийн сургалтаар улсдаа тэргүүлсэн “Олонлог” сургуулийн медальтнуудыг танилцуулбал:
Алтан медаль
- Д.Бат-Од /11 дүгээр ангийн сурагч/
- Ч.Золбоо /10 дугаар ангийн сурагч/
- Б.Ганбилэг /дунд ангийн багш/
Мөнгөн медаль
- А.Сүхбат /есдүгээр ангийн сурагч/
- А.Сумъяабат /есдүгээр ангийн сурагч/
- Б.Баяржаргал /дунд ангийн багш/
Хүрэл медаль
- Б.Мөнх-Эрдэнэ /есдүгээр ангийн сурагч/
- Г.Баяржавхлан /наймдугаар ангийн сурагч/
- П.Чимэг /бага ангийн багш/
“Олонлог” сургуулийн математикийн багш Б.Баяржаргал “Би 22 жил багшилж байна. Мөн 22 жил тасралтгүй улсын багш нарын математикийн олимпиадад оролцлоо. Энэ хугацаанд дөрвөн удаа аваргаар тодорч, гурван мөнгөн медаль хүртэж байв. Манай “Олонлог” сургууль энэ олимпиадад дөрөв дэх удаагаа түрүүлж байна. Энэ бол маш том амжилт. Аваргын зургаан алтан медалийн гурвыг нь авлаа. Энэ нь манай сурагч, багш нарын чадвар өндөр байгааг харуулж байна. Энэ олимпиадаас шалгарсан сурагчид ирэх долдугаар сард Аргентин улсад болох математикийн олимпиадад Монгол Улсыг төлөөлөн оролцох зургаан хүүхдийн тоонд орно гэдэгт итгэлтэй байна. Бэлтгэл байнга хийж байгаа. Ирэх хавраас манай сурагчдад гадаадын олон сургуульд сургуулиа төгсмөгц шууд элсэн орох боломж нээгдэж байгаа. Гэхдээ хэлний шалгалтуудаа амжилттай өгсөн байх шаардлагатай юм” хэмээн ярилаа.

Тус олимпиадад есдүгээр ангийн сурагчдаас хүрэл медаль хүртсэн Г.Баяржавхлан “Би нэгдүгээр ангиасаа “Олонлог” сургуульд суралцаж, олимпиадад тогтмол оролцож эхэлсэн. Мөн V ангиасаа математикийн олимпиадуудад амжилт гаргаж байгаа. Нийслэлд хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай. Бид өнгөрсөн нэгдүгээр сараас олимпиадад бэлтгэж эхэлсэн. БНСУ-ын Инчеон хотод болсон математикийн олимпиадад оролцож, манай сургууль багаараа мөнгөн медаль хүртсэн. Энэ олимпиад надад маш их урам зориг өглөө. Цаашид хичээх болно” гэлээ.