Хөрөнгө оруулалт болон хөрөнгийн менежментийн чиглэлээр Монголд Улсдаа тэргүүлэгч Ньюком групп нь 2004 оноос сайтын болон нөөцийн судалгааг хийж, хөрөнгө оруулалтад таатай нөхцөл бүрдүүлэхээр засгийн газартай ажиллаж эхэлснээр энэхүү асар их хэмжээний сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглаж эхэлсэн ба үүгээрээ ч Монголын салхины эрчим хүчний анхдагч болсон юм. Эдгээр санал санаачлагаас 2005 онд Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийг боловсруулж, мөн ондоо Монгол Улсын засгийн газраас сэргээгдэх эрчим хүчний хуулийг баталсан. Тус хуулиар салбарын цаашдын хөгжлийн цар хүрээг тодорхойлж, үнэ тарифын аргачлалыг тогтоожээ. Ийнхүү Ньюком групп нь Засгийн газартай эрчим хүч худалдан авах хамгийн анхны гэрээг байгуулсан байна. Ньюком групп нь Монголын анхны салхин паркийг барьж байгуулах Клин Энержи ХХК-г байгуулснаар Монгол Улсад анхны бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч болохын сацуу сүүлийн 30 жилийн хугацаанд улсын эрчим хүчний сүлжээнд нэмэгдсэн анхны шинэ үеийн эх үүсвэрийг бүрдүүлэх болов. Клин Энержи компанийн барьж буй 50 мегаваттын Салхит салхин парк нь Улаанбаатар хотоос зүүн урд зүгт 70 км-ийн зайд баригдана.
“Салхит” [Salkhit] гэдэг нэр нь Монголоор “Салхит уул” гэсэн үг бөгөөд тэнд очсон хэн ч байсан тэр дор нь тухайн газрын нэрний учир болон Монголын хамгийн анхны салхин парк юуны учир тэнд баригдах болсныг ойлгох буй заа. Ньюком компани төслийн турбины нийлүүлэлтийн 100 сая ам.долларын үнэ бүхий гэрээг арванхоёрдугаар сарын 17-нд Женерал Электрик компанитай үзэглэсэн ба тус арга хэмжээнд Жи-И (GE) копманийн дэд захирал Жон Райс оролцсон билээ. Энэ үеэр GE болон Ньюком бас нэгэн чухал үйл явдлыг зарласан нь Жи-И нь төсөлд стратегийн хөрөнгө оруулалт хийхээр болсон явдал байлаа. Ийнхүү Жи-И төсөлд өөрийн оролцоогоо нэмэгдүүлсэн нь Монголыг бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний томоохон нийлүүлэгч болно гэдэгт, мөн төсөлд хэр итгэлтэй байгааг нь нотолсон үйлдэл болсон юм. Талууд Салхит Салхин Паркийг 2012 оны эцсээр бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус парк бүрэн хүчин чадлаараа ажиллавал 168.5 сая кВт/цаг цахилгаан үйлдвэрлэж, эрчим хүч үйлдвэрлэлээрээ улсдаа гуравдугаарт орох агаад нүүрсхүчлийн хийг 185.500 тонноор бууруулж, 1.6 сая тонн ус, 150.000 тонн нүүрс хэмнэх болно. Ньюком сүүлийн гурван жилийн турш Говийн бүсийн 300.000 га талбайд хэмжилт хийж дараагийн 300 мВт-ын салхины парк байгуулах ажлын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусгахаар ажиллаж байна. Өндөр өсөлттэй эдийн засагтай, эрчим хүчээр ангасан Азийн хөршүүдээрээ дамжуулан Монгол Улс нь бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний томоохон нийлүүлэгч болохоор зорьж байна. Энэ их потенциалыг асар их эрэлттэй нь холбохын ач тус нь тодорхой юм. Монгол Улс нь хамгийн хямд, хамгийн цэвэр, хамгийн найдвартай боломжийг ашиглаж сэргээгдэх эрчим хүчний ирээдүйг эрхшээх нь дамжиггүй.