Н.Түвшинбаяр өнөөдөр барилдана | News.MN

Н.Түвшинбаяр өнөөдөр барилдана

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр өнөөдөр барилдана

Тунис хотноо өнгөрөгч баасан гаригт эхэлсэн Олон улсын жүдо бөхийн холбооны Тунисын гран-при тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Дэлхийн 49 орны 340 гаруй тамирчин оролцож буй тус тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, -100 болон +100 кг, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн барилдаан болох юм. Харин манай улсаас 90 кг-ын жинд Б.Ариун-Эрдэнэ, -100 кг-ын жинд олимпийн аварга Н.Түвшинбаяр, харин +100 кг-д Б.Сугаржаргал нар Тунисын татамид гарч барилдана. Б.Ариун-Эрдэнэ эхний тойрогт ОХУ-ын бөх Мурат Гасиевтэй барилдах бол +100 кг-ын жинд өрсөлдөх Б.Сугаржаргал эхний барилдаанаа БНХАУ-ын тамирчин Лью Жяний эсрэг хийнэ. Харин Бээжингийн олимпийн аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр эхний тойрогт 2006 оны Европын аваргын хүрэл медальт Германы жүдоч Дмитрий Петерстэй барилдахаар сугалаа таарсан байна.

Барилдаан Монголын цагаар 18.00 цагаас эхлэх юм.

Лондонгийн олимпийн эрх олгох цуврал тэмцээний анхных нь болох Тунисын гран-при тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй хоёр тамирчин өрсөлдөхөөр эх орноосоо мордсон билээ. Манай тамирчдын салхийг тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д Ч.Болдбаатар, 66 кг-ын жингийн ангилалд Б.Хишигбаяр, Д.Дөлгөөн нар барилдсан юм. 66 кг-ын жинд хүч сорьсон Д.Дөлгөөн эхний тойрогт Португалийн бөх Владимир Олейничид цэвэр ялагдсанаар тэмцээний дуусгасан бол эхний тойрогт гоц мөргөсөн Б.Хишигбаяр дараачийн тойрогт Испанийн Хавьер Делгадотой барилдаж, юүко үнэлгээгээр ялагдсн байна. Харин Ч.Болдбаатар 60 кг-ын жинд барилдаж, Азербайжаны бөх Вугар Ширинли, Узбекистаны Габит Эсимбетов нарыг дараалан цэвэр ялсан боловч хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөх Масаки Фукуокад ваза-ари үнэлгээгээр ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарчээ. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг шагналт тавдугаар байрын эзэн болсон байна. Тус жинд нийт 18 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай жүдочэхний тойрогт хийлж, дараагийн барилдаандаа Украйны тамирчин Тетьяна Лусниковад цэвэр ялагдсанаар тавдугаар байрт шалгарчээ.
Харин өчигдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Пүрэвдорж, 81 кг-д Б.Амбасэлмаа, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа нар зодоглосон. Эхний тойрогтоо гоц мөргөсөн Ц.Мөнхзаяа дараагийн барилдаанаа Японы бөх Кана Абегийн эсрэг хийж, хоёр юүко үнэлгээгээр ялсан бөгөөд медалийн төлөө Словенийн тамирчин Урска Золнирт ялагдаж, шагналт байрт шалгарчээ. Харин Г.Пүрэвдорж Гүржийн бөх Мачарашвили Арсена, Казахстаны Ринат Ибрагимов нарыг дараалан ялсан боловч гуравдугаар тойргийн барилдаанд Польшийн бөх Томаш Адамьечид ялагдсан бол Б.Амбасэлмаа эхний тойрогт зохион байгуулагч Тунисын бөх Мед Фадхел Газоуаниг ялж, дараагийн барилдаандаа Украйны Артем Васыленкод цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hi 2010-05-09 202.70.35.188

Manaikhaas 60 d barildsan boldbaatar l shagnalt bairand shalgarlaa Busad ni baikhguie Olympyn avarga maani yer ni yavahguinee gehdee turuuchyn bukh temtseenuud deer ehny toirogt ylagddag bsanOdoo harin ehny toirogto yalchlaa shuu Daraachin temtseendee 2 dugaar toirogt ylaarai tegj baigaad neg medali avah odor ireh bailgui dee

Avatar

Зочин 2010-05-09 133.43.247.122

ene manaihan Tuvshinbayaraas busad n 2-r tuvshnii humuusee golduu yavuulsan baina medeej zaluustaa yum surgaj daraachiin tamirchdaa beltgej baigaa zov bodlogo baina Battulga said ch argagui holiin haraatai hun yumaa

Avatar

Зочин 2010-05-09 70.75.26.46

Olimpiin avarga bolj Mongoloo bayarluulsan hunees uur yu huseh ve dee Zugeer zugeer

Avatar

Зочин 2010-05-09 123.222.186.246

Olimpiin avarga maani 2 dahi toirogtoo husuulsan baina Yavahgui nee

Avatar

Judochidoo amjilt! 2010-05-09 118.4.122.205

6673-d manaihan 2-r egneegee yavuulsan bna sh deeMongol uls gants 2 medaliin tuluu tamirchdaa yavuulah bish daraagiin uyee hurtel belddeg bolson bna sh deeTamirchiddaa amjilt husye Judogiin unuugiin hugjil bol Battulga saidiin huvi nemert yalt ch ugui bga

Avatar

Zochin 2010-05-09 203.91.114.3

AriunErdenees uur hun olddoguin baihdaa chavas gej hugshirch duussan amitaniig barilduulaad l baihiim Ene yvahguie

Avatar

nisdeg_melkhii 2010-05-09 202.70.33.204

hehe neg yalagdaad l shagnalt 5r bair aanhahah neeree manai aziin oilmpiin avarga maani yah bol bas l shaalgana daa 1-2yalval ih yum

Avatar

Зочин 2010-05-09 202.72.241.248

ter ariunerdene uneheer top tamirchin shuu
hichneen olon jil gaihaltai amjilt uzuulj bgaag ni manai hed medmeer l yum daa

Avatar

tuoldddd 2010-05-09 202.55.191.51

yasan onigotoi yu be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж