Монголын тулааны шилдэг тамирчдын xолбооны MGL-1 мэргэжлийн кикбоксийн 60 кг аварга, “Заг” xолбооны тамирчин Г.Мөнх-Од Японы Токио xотод чансаа ахиулах халз тулаан хийх гэж байгаа талаар мэдээлсэн билээ. Тэгвэл уг халз тулаан “Шинжүкү Фэйс” ордонд болж манай тамирчин нутгийн эзэн Кёоширотой тулалдаж шүүгчдийн саналаар илт давуу ялалт байгуулсан байна. Г.Мөнх-Одын хувьд жиндээ чансаагаараа наймдугаар байрт бичигдэх болжээ. Тэрээр удахгүй эх орондоо ирэх бөгөөд хэсэг амарсаныхаа дараа долдугаар сард дахин чансаа ахиулах ээлжит тулаанаа хийх ажээ.
"Спортын шуудан" сонин