Эл уламжлал “The Los Angeles Times” сонинынхон ялагчдын нэрсийг үдэд хэвлэгдсэн сониндоо нийтэлж, шагнал гардуулах ёслолд оролцогчид суудлаа эзлэхээс өмнө тараасан 1940 он хүртэл үргэлжилсэн байдаг. Энэ алдаанаас сургамж авсан Академи 1941 оноос ялагчдын нэрсийг дугтуйд хийн нууцалдаг болсон аж. “Канн”, “Алтан бөмбөрцөг” гээд л кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг олон арван наадам байгаа атал “Оскар” олны сонирхлыг илүүтэй татсаны нууцыг шүүмжлэгчид телевизтэй салшгүй холбоотой байсных хэмээн дүгнэдэг. Анхны телевизээр шууд цацагдсан шагнал гардуулах ёслол болсон төдийгүй хоёр дахь “Оскар”-ыг Лос-Анжелес радио нэг цагийн турш шууд нэвтрүүлсэн нь уг наадмын нэр хүндийг багагүй өсгөжээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл радиогоор шууд цацагддаг болсон тул үзэгчид Академийн шагнал гардуулах ёслолыг илүүтэй сонирхон үздэг болж. 1966 онд үзэгчид нэвтрүүлгүүдийг өнгөтөөр хүлээн авдаг болсон нь “Оскар”-ын үзэгчдэд ч бас нэг шинэчлэл болж. Тэд Холливудын оддын гангарааны сэтгэл хөдөлгөм өнгийг харах боломжтой болсон болохоор тэр. Үүнээс гурван жилийн дараа дэлхий дахины цацагддаг болсноор өдгөө дэлхийн 200 гаруй оронд ялагчдын нэр дуудах мөчийг кино сонирхогчид гэртээ сэтгэл догдлуулан сонсож суудаг болжээ. Ихэвчлэн зочид буудлуудад зохион байгуулагддаг байсан наадам 1942 онд Грауманы Хятад театр өрнөснөөс хойш театрт хийх нь уламжлал болон тогтсон байдаг. Бараг нэг зууны түүхтэй наадмын талаар кино сонирхогчид сайн мэддэг хүмүүсийн тэр бүр мэддэггүй баримтууд ч цөөнгүй бий. Тэднээс хамгийн сонирхолтой арван баримтыг дэлгэе.
Эх сурвалж: http://toimsetguul.mn