ДНБ 5000 ам.долларт хүрнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ гурван жилийн дараа 5000 ам.долларт хүрнэ гэж “Монгол Улсын эдийн засгийн төлөв, орлогын тэгш бус байдлын тухай” хэлэлцүүлгийн үеэр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээллээ. Өнгөрсөн онд ДНБ 3000 ам.долларт хүрч, энэ тоо цаашид өсөх төдийгүй үүнд уул уурхайн салбар том хүч болж байгааг тус газрын судалгааны багийнхан тайлбарласан байна. Гэхдээ уул уурхайн салбарыг төрөлжүүлэх, техник технологиор хангах, эдийн засгийн өсөлтийг тэтгэх, дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлэх нь ДНБ-ийг 5000 ам.доллараах зогсохгүй өсгөх боломж болохыг судлаачид хэлж байна. Улс орны ДНБ-ий тоо хэмжээ өсөх тусам иргэдийн амьдралд хөгжил, дэвшил гардаг ч энэ нь саар зүйл дагуулах аюултайг ч судалгааны багийнхан сэрэмжлүүлсэн байна. Байгалийн баялагаа зөв зохистой ашиглаж, цаашид үнэт зүйл болох бүтээн байгуулалт, хөрөнгийн эс үүсвэр болгож чадаагүй олон орны алдааг давтахгүйн тулд эдийн засаг болоод уул уурхай дагасан үйлдвэрлэлийг төрөлжүүлэх шаардлагатай юм.  

Х.АНАНД

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж