Эмэгтэйчүүдээс гурван шатарчин эхний аравт

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдээс гурван шатарчин эхний аравт

Вьетнамын Ханой хотод болж буйл шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй нэг, эмэгтэй дөрвөн тамирчин оролцож байгаа билээ. 12 орны эрэгтэй 71, эмэгтэй 48 шатарчин энэ удаа тивийн аваргын төлөө өрсөлдөж байгаа юм. Эхний гурван өргийн дараахь байдлаар манай шатарчдаас олон улсын мастер Б.Гүндаваа хоёр оноотой 21 дүгээрт бичигдэж байна. Тэрээр хоёр тавилд дараалан ялалт байгуулсан ч гуравдугаар өрөгтөө Хятадын шатарчинд хожигджээ. Тэгвэл эмэгтэйчүүдээс их мастер Б.Мөнгөнтуул 2.5 оноотой тавдугаарт, их мастер Т.Батчимэг гурван оноотой хоёрдугаарт, олон улсын мастер Д.Янжиндулам хоёр оноотой есдүгээр байрт жагсч байна. Харин ФИДЕ мастер А.Энхтуул гурав дахь өрөгтөө Индонезийн шатарчинтай тэнцсэнээр анхны баллаа авч 0.5 оноотой болов. Шатарчид өчигдөр дөрөв дэх өргийнхөө тоглолтыг хийсэн юм.

"СПОРТЫН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж