Ахмад дайчид Улаан талбайд ирцгээж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Ахмад дайчид Улаан талбайд ирцгээж байна

Манай тоймч Москва хотоос мэдээлж байна.

Москва хотын Улаан талбайд Эх орны их дайны ялалтын 65 жилийн ойн ялалтын парад эхлэхэд ганцхан цаг үлдээд байна. Одоо ахмад дайчид Улаан талбайд хурэлцэн ирцгээж байна. Аюулгуй байдлын үүднээс тэдний бичиг баримтыг нягтлан шалгаад суудалд нь хундэтгэн залж байгаа юм. Улаан талбайн эргэн тойрны хамгаалалтыг хэд хоногийн омноос эрс чангатгаж зарим хэсгийг тур хаажээ. Байлдааны одон медалиа энгэр дүүрэн зүүсэн ахмадууд Улаан талбайн хойморт хундэтгэлийн тусгай суудалд сууцгааж байгаа юм. Олонхи нь гартаа цэцэг барьсан харагдана. Кремлийн ханыг ОХУ-ын торийн далбаагаар чимэглэжээ.
Москвад одоо 20 гаруй градусын дулаан, модод ногоорч, онго онгийн цэцэг навч алаглан усан оргилууруудын өнгө солонгорон найртай зун эхэлсэн байна. Хүмүүс зуны хөнгөн нимгэн хувцсаа өмссөн нартай цэлмэг өглөө болж, Улаан талбай ялалтын баярт оролцох хүндэт зочдоо угтан авсаар байна.
                                   
Д.ОЮУН. Москва хот.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж