Жастин Бибер сургуулиа төгсөв

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Жастин Бибер сургуулиа төгсөв

Өсвөр насны охидын шүтээн Жастин Бибер олон сая шүтэн бишрэгчтэй том од боловч ээжийн хайртай, жаахан хүү хэвээр аж. Тэрбээр саяхан ахлах сургуулиа төгсч, ээжийгээ баярлуулсан гэнэ. Тоглолт, дуу бичлэг, сурталчилгааны ажил гээд шахуу цагийн хуваарийн  хажуугаар шалгалтаа амжилттай өгч, сургуулиа төгссөн тэрбээр “Өдөр бүр хичээл давтаж, даалгавар хийх их ажил ундардаг байлаа. Харин одоо би чөлөөтэй боллоо” хэмээн ярьсан байна. Дөнгөж 18 настай ч Жастин Бибер амжилт, авьяасаараа үеийнхнээ ардаа орхиж, алдрын оргил руу тэмүүлж байгаа билээ. Ээж нь түүнийг сургуулиа амжилттай төгсөхөд хамгийн их баярласан аж.

Жастин Бибер “Миний амьдралын хэв маяг амьдралын талаарх ойлголтыг өөрчилсөн. Аялан тоглолт, концертоор би дэлхийг тойрон аялдаг. Харин  сургууль дээр бол уншиж, бичих л ажилтай. Үнэндээ бол сургуульд явах миний дуртай зүйл биш. Би үргэлж өөр газар байхыг хүсдэг” гэжээ. Жастин Биберийн ээж нь түүнийг хар залуудаа төрүүлж, ядуу тарчиг байдал, ганцаардалдаа сэтгэлээр унахдаа амиа хорлох гэж хүртэл оролдож байсан тухай дурсамж ном хэвлүүлэхээр болжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж