Ханан хадны тамирчид Азийн аваргад оролцов

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Ханан хадны тамирчид Азийн аваргад оролцов

Хятадын
Наньюн хотод уулын спорт авиралтын Азийн аварга шалгаруулах II тэмцээн
болж өндөрлөлөө. Азийн 12 орны 120 гаруй тамирчин оролцсон уг тэмцээнд
Б.Баяртогтох, Л.Нямбаяр, Г.Алтаншагай, А.Нямханд, М.Мөнхцэцэг,
Б.Дэнсмаа, Д.Мөнх-Эрдэнэ нарын долоон тамирчин дасгалжуулагч
Д.Батжаргалын удирдлага дор хоёр төрлөөр өрсөлдөөд иржээ. Манай улсын
хувьд Азийн аваргад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд оролцоогүй
завсарлаад байсан юм. Тамирчдын хувьд медальт байрт шалгарч чадаагүй ч
хувийн амжилтаа ахиулж шөвгийн 16-д шалгарсан амжилтыг үзүүлсэн байна.
Одоо манай тамирчид зургадугаар сарын 11-13-нд Иран улсад болох Азийн
бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ажээ. Уг тэмцээний өмнөх
бэлтгэлийн талаар дасгалжуулагч Д.Батжаргал хэлэхдээ “Манайд байгаа хад
есөн метр орчим өндөр. Уг нь олон улсын стандарт ханан хад 15-18 метр
байдаг. Бидний хувьд стандарт ханан хадгүй ч боломжийнхоо хэрээр бэлтгэл
сургуулилтаа хийнэ” гэж байсан юм.

"Спортын шуудан" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж