Амралтын өдрүүдэд дараалан барилдаантай

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд дараалан барилдаантай

Бараг сар гаруйн хугацаанд үргэлжилсэн “Нутгаа дуурсгана” барилдаан долоо хоног завсарлаж байна. Завсраар нь бөхийн өргөөнд хоёр барилдаан болох ажээ. Энэ сарын 13-нд мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн 20 жилийн ойд зориулсан улсын арслан, гарьд цолтны хүндэтгэлийн барилдаан болно. Үүнд улс, аймгийн алдар цолтой 208 бөх зодоглох ажээ. Тэгвэл энэ сарын 12-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн оролцсон “Эрийн хийморь” барилдаан болно. Уг барилдаанд энэ цаг үед улсын өндөр цолтнуудтай тогтмол сайн барилдаж, “Нутгаа дуурсгана” барилдаанаар үзэгчдийн анхаарлын төвд байгаа сумын заанууд зодоглох ажээ.

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж