Английн Лондон хотод эхлэх XXX, паралимпийн XIY наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг, тамирчдын бэлтгэлийг өндөр төвшинд бэлдэж хангах, олимпийн медальтан тамирчдыг олноор төрүүлэх, медалийн буухиаг тасралтгүй үргэлжлүүлэх үйлст Сүхбаатар дүүргийн ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дэмжлэгийг чиглүүлж “Олимп-хөгжил сан”-д хөрөнгө хуримтлуулах цомын аяныг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын орлогч А.Ганхуяг байгууллагуудын төлөөлөл болох Монгол улсын Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын зөвлөх Т.Батбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мөнхбат, Боловсролын хэлтсийн дарга Ц.Цогхүү, БТДС-ийн захирал Ш.Жамц, “Шинэ дэлхий” телевизийн уран бүтээлийн нэгдлийн дарга Н.Уртнасан нарт Лондон-2012 аяны цомыг өчигдөр гардууллаа.
Цом аялуулах аяны хугацаанд байгууллага, хамт олны дунд спортын уралдаан тэмцээн, өдөрлөг, аялал зохион байгуулж, биеийн тамир, спортоор тогтмол хичээллэгч хувь хүн, байгууллага хамт олон болон тамирчдаа алдаршуулах зэрэг ажлуудыг явуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах ажээ.
"СПОРТЫН ШУУДАН" сонин