Өнгөрсөн жил “Эрчим” клубынхэн Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан супер цомын тэмцээнд түрүүлж Азийн хөлбөмбөгийн холбооны “President’s Cup”-ийн урьдчилсан шатны тэмцээнд оролцох эрхтэй болсон билээ. Улмаар хэдхэн хоногийн өмнө тэд Пакистаны Лахор хотод тухалжээ. Үндэснийн лигийн зургаан удаагийн аварга “Эрчим”-ийнхэн өчигдөр орой Улаанбаатарын цагаар 23:00 цагаас талбайн эзэн болох Пакистаны “KRL” клубтэй эхний тоглолтоо хийлээ. Манай сонины дугаар шилжих мөчид эхний тоглолт эхэлж байв. “Эрчим”-ийн өрсөлдөгч “KRL” нь 1995 онд байгуулагдсан бөгөөд улсынхаа лигт 2009, 2011 онд түрүүлж, Азийн хөлбөмбөгийн холбооны цомтой багуудын цомын тэмцээнд 2001, “President’s Cup”-т 2010 онд оролцож байсан ажээ.
"Өдрийн шуудан" сонин