Дуучин Эми Уэйнхаус, түүний найз залуу рокер Пит Доэрти нарын зурсан зураг эд зүйлсийг дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа гэнэ. Дуучин бүсгүйтэй маш ээдрээтэй амрагийн харьцаатай байсан рокер Пит Доэртигийн зураг, хувцас, гитар зэрэг зүйлсийг ирэх баасан гаригт Лондон дахь Гоб галлерейд дуудлагаар худалдах аж. Дуудлагаар худалдах зурагнууд дунд Эми Уэйнхаусын өөрөө зурсан хөрөг хүртэл байгаа гэнэ. Хөргийг дуучин бүсгүй цусаараа зурсан аж. Харамсалтайгаар амиа алдсан авьяаслаг дуучин бүсгүйн зурсан зургийг 50,000 фунт стерлингээс эхлэн дуудах бөгөөд 80,000 фунт стерлингийн үнэ хүрнэ гэж үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулагчид тооцож байгаа аж. Зургаа цусаараа зурдаг Пит Доэрти нулимс, хөлсөөр бүтээлээ туурвих талаар бодож байгаа гэнэ.
Эми Уэйнхаусын зурсан зургийг худалдана
Н.ЭНХ