Сэлэнгэ аймгийн 15 сум, таван тосгоны 5100 гаруй иргэн энэ сарын 5-ны өдөр “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-өөр хог цэвэрлэж, тохижилтын ажил хийж, 2780 ширхэг мод тарьж, 216557 м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэн, 538,5 тонн хог хаягдлыг зайлуулж, 11,5 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэжээ. Мөн аймгийн ХААЖДҮГ 5000 га талбайн бэлчээрийн мэрэгч амьтан устгаж, стандартчлал хэмжил зүйн төв, нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон “Гэрэлт цогцолбор” амралт чөлөөт цагийн орчинг цэвэрлэж, Цагааннуур сумын төр, төсвийн байгууллагынхан орон нутгийн музей засварлах ажилд оролцжээ. Мөн Орхонтуул сумынхан мод тарих, хашаа будах, Хэрх тосгоныхон төмс ялгах, Бугант тосгоныхон хашаа барих зэрэг ажлыг хийсэн байна.
Р.Бумдарь /Сэлэнгэ/