Түүнийг Английн өмгөөллийн фирмтэй холбож өгсөн хүн нь Монголын уул уурхайд хөрөнгө оруулж байсан, Н.Энхбаяртай эрх ашгийн хувьд холбоотой нэгэн бизнесмэн гэдэг мэдээлэл ч улс төрийн дээгүүр хүрээнд гарчээ. Нэг хачирхалтай зүйл нь Н.Энхбаярыг Орост төлөх их өрийг тэглэхийн өмнө буюу 2003 оны арванхоёрдугаар сарын 6-нд Ашигт малтмалын газраас 40 гаруй лиценз нэг өдөр гадаадын нэгэн компанид олгогдсон байдаг аж. Сүүлийн өдрүүдэд АТГ-аас ашигт малтмалын лицензийн хэрэгт анхаарал хандуулж, “Саусгоби сэндс” зэрэг компанийн ажлын байрыг битүүмжилж эхэлсэн нь ч үүнтэй холбоотой байж магадгүй юм.
Харин цагдан хоригдоод байгаа Н.Энхбаярыг гадаадын хуулийн фирмтэй холбож өгсөн хүн нь дээр дурьдагдсан гадаадын уул уурхайн компанийн сонирхол байж магадгүй гэсэн хардлага байна. Сануулахад, Н.Энхбаяр их өрийг тэглэхдээ “Айвенхоу майнз” компаниас 50 сая ам.долларын урьдчилгаа авч байсан билээ. Тэгэхээр түүнийг Английн хуулийн фирмд зуучилсан гадаад түнш нь Р.Фрийдланд байж магадгүй л юм.
Эх сурвалж: WWW.TOPMEDEE.MN