Эрчүүд яагаад сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Эрчүүд яагаад сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй вэ?

“Хүү байна!” хэмээн эх баригчийн зарласан мөчөөс эхлэн бяцхан хүүг түүнтэй адил дөнгөж төрсөн бяцхан охиноос огт өөр байдлаар хүлээж авдаг.
 Дөнгөж төрсөн бяцхан хүүгийн эцэг эх түүнийг хүчтэй, чадалтайv том эр болоосой хэмээн хүсдэг. Харин дөнгөж төрсөн бяцхан охины эцэг эх түүнийг жижигхэн хөөрхөн, ухаалаг, туяхан бүсгүй болоосой гэж боддог. Эцэг эхчүүд ийнхүү ямар ч ялгаагүй нярай хүүхдийг өөрсдийн хүсэж буй тэдгээр зан чанарыг эзэмшинэ гэдэгт итгэдэг.
 Эцэг эхчүүд охидод тавьдагаасаа илүү их шаардлагыг хөвгүүдэд тавьж тэднээс охидыг  бодвол аюул ослыг даван туулах чадвартай, аливаад хаиуцлагатай хандаж байхыг хүсдэг.
 Эцэг эхчүүд хөвгүүдээсээ охидыг бодвол илүү биеэ даасан байхыг шаарддаг. Тэд хөвгүүдийг жаахан байхад нь охидоос илүү эрх чөлөөтэй байдлаар хангаж, ямар нэг зүйл тохиолдоход түүнд тавих анхаарал халамж нь охидод тавьдаг анхаарал халамжийг бодвол арай бага байдаг.
 Эцэг эхчүүд хөвгүүдийг сэтгэл хөдлөлөө нуухад, харин охидыг сэтгэл хөдлөлөө илэрхийлэн гаргахад сургадаг. Сул дорой байдал, уйтгар гуниг, тэр байтугай хайр дурлал, эрэлт хэрэгцээ, хүсэл тачаалдаа хэт автах зэргээр сэтгэл хөдлөл ихтэй байх нь жинхэнэ эр хүний чанар биш хэмээн хөвгүүдэд сургадаг. “Эрчүүдийн сексийн амьдрал” номондоо доктор Берни Зилбергелд, хөвгүүд бодол санаа, мэдрэмжээ илэрхийлэхэд хэрхэн суралцдаг тухай ийнхүү бичжээ.
“(Тэд)… зөвхөн түрэмгий байдал, өрсөлдөөнт чанар, уур хилэн, сэтгэл хөдлөлийг харуулж болно гэдэгт суралцсан байдаг. Биднийг өсөж том болох тусам дээрх зан чанарын жагсаалтан дээрх зан чанаруудын жагсаалтан дээр сексийн мэдрэмж нэмэгддэг. Сул дорой байдал, айдас, эмзэг чанар, өрөвч нигүйлсэнгүй сэтгэл, мэдрэмтгий зан чанар нь зөвхөн эмэгтэйчүүд буюу охидод зөвшөөрөгддөг. Харин ийм зан ааштай хөвгүүнийг хулчгар өөдгүй амьтан юм уу охин гэж шоолон инээнэ.”
Өнөөдөр олон эцэг эхүүд хүүхдүүдээ хүйсийн ялгаагаар харьцахаас татгалзаж байгаа билээ. Гэвч өнөөгийн эрчүүдийн ихэнхи нь та, бас би ч мөн адил “эртний хүүхэд ахуй үе”-ийн гэрчүүд (золиос) билээ.

TV бидэнд хүйсийн ялгааны талаар юу заадаг вэ?

Бид хүүхэд байхаасаа л биеэ хэрхэн зөв авч явах талаар эцэг эхийн сургаалыг сонсохоос гадна телевизийн нэвтрүүлгээс  их зүйлсийг олж мэддэг  билээ. Телевизээс бид дараах байдлаар үлгэр жишээ үзүүлдэг кино, нэвтрүүлгүүд үздэг.
 Эрчүүдийг алдар нэр, адал явдалд дуртай, хүчирхэг эзэрхий байдлаар, эмэтэйчүүдийг хэн нэгнээс хамааралтай, хүлцэнгүй ноомой, сул дорой байдлаар дүрсэлдэг.
 Эрчүүдийг чухал байр суурьтай, хийснийхээ төлөө эмэгтэйчүүдийг бодвол илүү шагнал урамшуулал авдаг, харин эмэгтэйчүүдийг эрчүүдээс ач холбогдолоороо бага зүйлийг хийж, байр сууриар доор байдаг, ийм ч учраас тэднээс бага шагнал, урамшуулал авдаг гэж харуулдаг.
 Эмэгтэйчүүдийг ариун цэврийн өрөөний алчууранд үнэр орсон байна, толгой таллаж өвдөж байна гэх мэтчилэн тулга тойрсон жижиг асуудал ярьж үглэн, сэтгэл нь зовж байхад эрчүүд нэр хүндтэй, мэдлэг боловсролтой, “эр хүний” зан гаргаж байгаагаар дүрсэлдэг.

Та хайртай залуугаа балчир хөвгүүн байхдаа телевизээр гарах эрэлхэг зоригтой мөртлөө ямар ч сэтгэлийн хөдлөлгүй, үргэлжийн анхаарал болгоомжтой байдаг, юунаас ч айдаггүй баатарлаг эрчүүдийг харан тэдэн шиг болохыг мөрөөдөж байсан гээд төсөөл дөө. Жаал хөвгүүн хүсэл мөрөөдлийнхөө баатар болох Лонс Рейнжер, Бэтман гэх мэт баатрууд эсвэл алдартай ковбой, мөрдөгч, дээрэмчдийг дуурайн тэдэнтэй адилхан болох хүсэл мөрөөдлөөр өсөж торнисон нь үнэн билээ. Гэвч тэр үед Бэтманы найз бүсгүй, Лонс Рейжерийн найз бүсгүй нь уг үйл явдалд хэрэгтэй зүйлс хийхээсээ илүү илүү ачаа дарамт болж байгаагаар гардаг билээ.
Хүүхэд насандаа телевиз үзэлгүй радио сонсон өссөн эрчүүд ч дээрхитэй адил нэвтрүүлгүүд, яриан жүжгүүдийг сонсож хүүхэд насаа өнгөрүүлсэн билээ.

Барбара Де Анжелосын “Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой эрчүүдийн нууц” номоос
Асуулт Форум

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж