Samsung Apple-ыг удахгүй гүйцнэ гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Samsung Apple-ыг удахгүй гүйцнэ гэжээ

Samsung компани шинэ загварын Galaxy S III ухаалаг гар утсыг худалдаанд гаргаснаар хамгийн хүчтэй өрсөлдөгч компани болох Apple-ийн iPhone 4S-ийг тулаанд ялж байна гэж шинжээчид дүгнэж байна.

Samsung 4.8 инчийн дэлгэцтэй, 8 мегапикселийн камертай энэхүү гар утсыг  ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлнэ гэдэгт бүрэн итгэж байгаа аж.

Samsung одоогоор дэлхийн хамгийн олон зарагдсан брэнд болох Нокиа компанийг аль хэдийнэ гүйцчихээд байгаа.

Харин ирэх мягмар гариг гэхэд нийт худалдсан ухаалаг гар утасны тоогоор Apple-тай эн зэрэгцэж ирнэ гэж судлаачид тооцоолж байна.

Galaxy S III нь Google-ын хамгийн сүүлийн үеийн гар утасны үйлдлийн систем болох Android 4.0 Ice Cream Sandwich дээр ажиллах ба хэрэглэгч гар утас руугаа харж байх үед нүдний тусгалыг утас мэдэрснээр дэлгэцийн гэрэл хэзээ ч унтрахгүй юм байна.

Мөн Apple-ийн Siri-тэй адил гар утсаа дуу хоолойгоор удирдах боломжтой болсон.
Та гар утсандаа "Hi Galaxy … picture" гэж хэлэхэд гар утасны камер автоматаар ажиллах ба "Cheese" гэж хэлэхэд зургийг авах жишээтэй.

Samsung мэдээллэхдээ шинэ ухаалаг гар утсаа энэ сарын 29-нд Европын орнууд,  Ази, Африк, Латин америкт худалдаанд гаргаж эхлэх аж.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж