Ерөнхийлөгч гал сөнөөгчдөд эмгэнэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч гал сөнөөгчдөд эмгэнэл илэрхийлэв

Дорнод аймагт гарсан гал түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж байсан аврагчид амиа алдсанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эмгэнэл илэрхийллээ.

Уг эмгэнэлд “Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байх үеэр тус аймгийн Онцгой байдлын газрын  гурван авран хамгаалагч амиа алдаж, зарим аврагчид түлэгдэж эрүүл мэндээрээ хохирсон эмгэнэлт явдал тохиолдсонд  аврагчдын гэр бүл, ойр дотныхонд, онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүнд,  дорнодчуудад хувиасаа болон  ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна.

Хүлээсэн үүргээ нэр төртэйгээр хэрэгжүүлж,  өргөсөн тангарагтаа үнэнч байж, алтан амиа алдсан эр зоригт аврагчдын гавьяаг эх орон, ард түмэн, монголын төр,  ойр дотныхон нь ямагт дурсан хүндэтгэж байх болно” гэжээ.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж