Цахим шуудангаа шалгах нь хортой зуршил

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Цахим шуудангаа шалгах нь хортой зуршил

АНУ-ын
Калифорнийн Ирвайны их сургуулийн хэсэг эрдэмтдийн хийсэн судалгаагаар
өөрийн цахим шуудангаа дандаа шалгаж байдаг хүмүүс стресст нэрвэгдэх нь
амархан, ажилдаа төвлөрч чаддаггүйг харуулав.

Энэ талаар Los
Angeles Times сонинд нийтлэгдсэн судалгаанаас иш татан гадаадын
хэвлэлүүд бичжээ. Судалгааг хийхийн тулд тэд Бостон хотын нэгэн конторын
ажилтнуудыг  сонгожээ. Тэднийг хоёр бүлэг болгон хувааж эхний хэсэгт нь
цахим шуудангаа дандаа шалгаж байх үүрэг өгөв. Харин нөгөө хэсгийг нь
тав хоногийн турш түүнээс хол байлгажээ.

Оффисийн бүхий л
төвшний хүн хамрагдсан уг судалгааны явцад тэдний зүрхний бичлэгийг
тогтмол хийж, биеийн байдлыг нь үзэж байв. Профессор Глория Маркийн
удирдсан эрдэмтдийн тогтоосноор цахим шуудангаа шалгаж байгаа хүмүүсийн
зүрхний цохилт аюултай төвшинд хүртэл нэмэгдэж байсан гэнэ.

Тав
хоногийн дараа шуудангүй байсан хүмүүс судалгааны хэсэгт ярихдаа биеийн
байдал нь сайн, ажилдаа илүүтэй ихээр анхаарлаа төвлөрүүлэх болсон гэж
хэлсэн байна. Судалгааний төгсгөлд тэдний ярьснаар өмнө уншиж байсан
шуудан нь тийм ч чухал байгаагүй гэжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж