Италид орон нутгийн сонгууль эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Италид орон нутгийн сонгууль эхэллээ

Италид хотуудын зөвлөл ба захирагчдыг сонгох сонгууль 900 гаруй хот, суурингуудад эхлэв. Нийт есөн сая хүн санал өгөхөөр байгаа. Палермо, Генуя Парма зэрэг хотуудад шинэ удирдлагаа сонгож байна.

Орон нутгийн сонгууль хоёр хоног үргэлжлэх бөгөөд энэ сонгуулиар италичууд Марио Монтигийн “техникийн” танхимын явуулж байгаа хатуу эдийн засгийн бодлогод хэрхэн хандаж буйгаа харуулах ёстой.

Мөн энэ удаагийн сонгууль намын мөнгөө үрэн таран хийсэн “Хойд нутгийн лиг” зэрэг намуудын нэр хүндийн том шалгуур болно. Зүүний төвийнхөн өөрсдийн дэмжлэгээ энэ сонгуулиас харна. Энэ үеэр Италид шинэ улс төрийн хөдөлгөөнүүд гарч ирж байна. Нэг тийм хөдөлгөөний лидер Беппе Грилло гэхэд л Итали евро мөнгөнөөс татгалзах хэрэгтэй гэсэн байв.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж