
Үндсэн хуулийн дагуу тэрээр Засгийн газрын эрх мэдлийг татан буулгасан зарлиг гаргажээ. Тавдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаараа Төрийн дум Медведевыг ерөнхий сайдаар батлах гэнэ. Төрийн думын олонхи болж буй “Нэгдмэл Орос” намын жигүүр Медведевыг дэмжих нь ойлгомжтой. Путиныг ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн өнгөрсөн жилийн есдүгээр сард тэрээр ерөнхий сайдын тушаалыг Медведевт өгөхөөр амласан юм.
Ш.МЯГМАР