Ираны цөмийн аюул нь дэлхийд ихээхэн занал учруулна гээд Энэтхэг Тегераны цөмийн амбицтай тэмцэхэд өөрийн хувь нэмрийг оруулан тэдний нефтиэс татгалзах ёстой гэж Хиллари Клинтон мэдэгдэв. Эрчим хүчний бусад эх сурвалжаас Энэтхэг өөрийн хэрэгцээг хангаж чадна гэж Төрийн нарийн бичгийн дарга үзжээ.
Саяхан болтол Энэтхэг ойролцоогоор 11 тэрбум ам.долларын нефтийг Иранаас худалдан авч байв. Энэтхэг Ираны нефтийн импортыг бага зэрэг буулгасан ч Вашингтон тэдэнд шахалт үзүүлэн өөр шийдвэртэй арга хэмжээ авахыг Энэтхэгээс шаардаж байна.
Энэ үеэр Ираны бизнесменүүдийн төлөөлөгчид Энэтхэгт ирэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний салбарт шинэ гэрээ байгуулах гэв. Гэхдээ тэд цөөхөн тооны гэрээтэй буцсан гэнэ. Үүний гол саад нь наймааг рупигээр хийх механизм төгс бус байснаас болсон ажээ.