AT&T гэрийн ухаалаг хамгаалалтыг нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

AT&T гэрийн ухаалаг хамгаалалтыг нэвтрүүлнэ

Америкийн харилцаа холбооны томоохон компани болох AT&T Digital Life нэртэй хамгаалалтын систем бүхий үйлчилгээг гаргах гэж байна.

Энэхүү үйлчилгээ нь албан тасалгаа болон орон гэрээ автоматжуулж, аль ч газраас утаснаасаа удирдаж, аюулгүй байдлаа хамгаалах боломжийг бий болгох аж.

Ингэснээр та ажил, амралтаар яваа үедээ гар утаснаасаа гэрийнхээ гэрлийг асааж унтраах, крантаа хаах, агаар цэвэршүүлэгчээ ажиллуулах, гэрийнхээ температурыг тохируулах, хаалгаа түгжих зэрэг олон үйлдлүүдийг хийх боломжтой юм.

Таны гэрийг автоматжуулж дээрээс нь камер, хаалга түгжигч, утаа мэдрэгч, хүлээн авагч зэрэг олон төхөөрөмжүүдийг хамт суурилуулснаар дээрх боломжуудыг олгох аж.

Ухаалаг системийг зөвхөн гар утаснаас ч биш компьютер, нөүтбүүк, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан удирдана.

Энэхүү үйлчилгээний туршилтын хувилбарыг ирэх долдугаар сараас Dallas, Atlanta хотуудад туршиж эхлэх юм байна.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж