“Өдөн дэр”-ийн С.Халиунаа хүүтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

“Өдөн дэр”-ийн С.Халиунаа хүүтэй болжээ

Монголдоо л шинэлэг, зоримог алхам хийж, телевизийн урлагт шинэ хуудас нээсэн энэ бүсгүйг “Өдөн дэр”-ийн С.Халиунаа гэдгээр нь монголчууд андахгүй. Монголжин гоо төрхтэй хөтлөгч бүсгүй ТОП савангийн рекламанд тоглож анх үзэгчидтэй танилцаж байсныг ч уншигчид маань санаж буй байх аа. Хоёр жилийн өмнө хувийн амьдралдаа санаа тавьж, амьдралынхаа ханийг эргэлт буцалтгүй сонгосон нь алдарт “швейцарь” Отгоо байв. Гадаад, дотоодын шоронд хоригдож, их юм үзсэн толгой халхын сайхан хүүхнүүдээс хүссэнээ өөрийнх болгож явсан жаатай эрсийн нэг. Тиймдээ ч хэр баргийн аавын хүүг тоож харахгүй хөтлөгч бүсгүйгээр цайгаа чануулж, түүгээр барахгүй хөл хүнд болгож дөнгөсөн биз ээ. Хурим найр гэж сүрхий юм хийгээгүй ч хосууд тун ч халуухан, аз жаргалтай, хангалуун чинээлэг амьдардагийг ойр дотныхон нь шагшдаг. Угийн ухаан, сүйхээ нь хол тасраад явчихсан ноён Д.Отгонжаргал эрчүүдийн нүд хужирлаж явсан хүслэнт бүсгүйг өөрийнх болгосныг хэлэх үү, уул уурхайн бизнест тун ч одтой яваа гэнэ лээ. Хөл хүнд болсноосоо хойш нуувчинд орсон Халиунаа хатагтайн хөл хүнд төрхийг бид танд анхлан та бүхэндээ хүргэсэн. Хөтлөгч бүсгүй 5-р сарын 5-ны өдөр “Хатагтай” эмнэлэгт амаржиж, хүүтэй боллоо.

Үргэлжлэлийг www.grandnews.mn сайтаас уншина уу.

Эх сурвалж: WWW.GRANDNEWS.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж