Байнгын хороодын хуралдаантай

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Байнгын хороодын хуралдаантай

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас "А" танхимд
 
Хэлэлцэх асуудал:
 
-Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Арбитрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

-Бусад.
 
2.  Хүний эрхийн дэд хороо Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа "А" танхимд хуралдана:
 
Хэлэлцэх асуудал:
 
-Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийг Үндэсний Комиссын 2011 оны илтгэл;

-"Монгол Улсын хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан.
 
3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас "Б" танхимд:
 
Хэлэлцэх асуудал:
 
-Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, "Мөнгөн шагналын хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-"Говийн болон алслагдсан бүсийн нэмэгдэл олгох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

-Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн болон "Мөнгөн тэтгэмжийн хэмжээ тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж