Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, сонгуулийн хороо байгуулжээ. Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын тогтоол, Гүйцэтгэх зөвлөлийн саналыг үндэслэн АН-ын сонгуулийн төв байгууллагыг есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр тогтоосон байна.
Ингэснээр 2012 оны УИХ-ын сонгуульд бэлтгэх, зохион байгуулах, удирдах Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн ажиллаж эхэлж байгаа аж. Уг бүрэлдэхүүнд АН-ын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, З.Энхболд, ҮЗХ-ны гишүүн А.Гансүх, П.Батчимэг, АН-ын нарийн бичгийн дарга П.Гантулга нар багтжээ.
Б.ГАЛ