Даатгалын мөнгөөрөө чийрэгжүүлэх төвд хичээллэдэг болно

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Даатгалын мөнгөөрөө чийрэгжүүлэх төвд хичээллэдэг болно

Иргэд эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгөөрөө чийрэгжүүлэх төвд хичээллэх боломж удахгүй бүрдэнэ. Ингэхийн тулд  одоо  үйл ажиллгаа явуулж байгаа фитнес клубуудыг магадлан итгэмжлэлд хамруулах бөгөөд шалгалсан клубыг даатгалын сангаас санхүүжүүлдэг болох юм байна. Иргэдийн дунд тархаж байгаа олон өвчин хөдөлгөөний дутагдал, буруу тогтсон зан үйлтэй шууд холбоотой байдаг. Энэ бүхнийг өөрчлөх гол арга нь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх гэж үздэг ч үнэн хэрэг дээрээ манай улс биеийн тамир спорт гэхээр зөвхөн олонд танигдсан тамирчдаа дэмжиж, олимп, тив дэлхийд амжилт гаргахад нь анхаардаг. Гэтэл ажлын талбарт байгаа залуус, жирийн иргэд  хүссэн үедээ төлбөртэй үйлчилгээ авч, спортоор хичээллэх боломж тун хомс. Иймээс даатгалд төлж байгаа мөнгөөрөө чийрэгжүүлэх төвд хичээллэх нь тэдэнд ашигтай алхам. Гэхдээ чийрэгжүүлэх төв гэдэг зөвхөн үсэрч харайж л байвал эрүүл мэндэд тусгай гэж үзэж болохгүй учраас одоо үйл ажиллагаа явуулж байгаа клубүүдээ магадлан итгэмжлэлд оруулж сонгон шалгаруулна. Ингэсний дараа онц сайн үнэлгээ авсанд нь даатгалын сангаас санхүүжилт олгох юм.

Чийрэгжүүлэх төвүүдэд магадлан итгэмлэл хийгдэж эхэлсэн байгаа. Энэ оны эхний хагас жилдээ багтаж бүгдийг нь шалгаж, сайн муугаар нь ялгаад шаардлага хангахгүй нэгнийг нь хаах юм. Харин даатгалын сангаас санхүүжилт авах хэмжээний шаардлага хангахуйц хэмжээний клубт иргэдийгүнэгүй хичээллүүлнэ. Харин ямар журмаар үйлчилүүлэхийг тухайн үед нь зохицуулах юм байна.

Зохиогчийн эрх: www.nyabo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж