“Германд тогтвортой байдлын тухай гэрээний талаар өөр бололтой байдаг. Би ч тэгж бодож байна. Асуудал нэгэнт шийдэгдсэн байгаа. 25 орон уг гэрээнд гарын үсгээ зурсан. Грек, Португалид түүнийг баталсан. Тавдугаар сарын 31-нд энэ талаар Ирландад бүх нийтийн санал асуулгатай. Миний бодлоор энэ гэрээ яг хэрэгтэй зүйл” хэмээн канцлер онцолжээ.
Европ түншүүдийг Грекийн сонгууль дахин догдлуулж байна. Европын холбоо ба ОУВС-тай хийсэн тохиролцоог дэмжиж буй “Шинэ ардчилал”, ПАСОК намууд сонгуулиар олонхи болж чадсангүй. Гэхдээ тэднийг эвсэн парламентын олонхи болж Засгийн газраа байгуулахад “бүсээ чангалах хүсэлгүй” парламентын намуудаас нэг нь хэрэгтэй болж байгаа юм.