Газар хөдлөлтийн даатгалд хэрхэн хамрагдах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтийн даатгалд хэрхэн хамрагдах вэ?

“Прайм даатгал” компаниас газар хөдлөлтийн даатгалыг шинээр нэвтрүүлжээ. Уншигчдын зүгээс энэхүү даатгалд хэрхэн хамрагдах тухай сонирхож байгаа  тул дараах  мэдээллийг хүргэж байна.

Даатгалын хураамж:
Даатгалын хураамжийн хувь нь тухайн орон сууцны баригдсан он, байршил, хийц зэргээс хамааран хэлбэлзэнэ.

Даатгалын хураамжийн төлбөр:
Та даатгалын хураамжийн төлбөрөө хоёр хуваан төлөх боломжтой ба эхний удаагийн төлбөрийг даатгал хийлгэх үедээ, үлдсэн хэсгийг гурван сарын хугацаанд төлнө.

Давхар даатгал:
Гэрээгээр хүлээн авсан эрсдэлээ олон улсад баталгаажсан өндөр нэр хүнд бүхий давхар даатгалын компаниудад байршуулж байна.

Даатгалын нөхөн төлбөр:
Та даатгалын тохиолдол болсон үед даатгалын үнэлгээгээ зах зээлийн үнэлгээнд хувь тэнцүүлэн, учирсан бодит хохиролоо нөхөн төлүүлнэ. Жишээ нь: Улаанбаатар хотын хамгийн эрсдэл багатай 1 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 30 саяар тооцон хураамжаа хэсэгчлэн төлөхөд та эхлээд ердөө 60,000 төгрөг төлөн даатгуулах боломжтой. Хэрвээ даатгалын хугацаанд газар хөдлөлтийн эрсдэлийн улмаас таны орон сууц нурсан тохиолдолд бид танд зах зээлийн бодит үнээр даатгалын нөхөн төлбөрийг олгоно. Даатгуулагчийн хариуцах хэсгийг хасч нөхөн төлбөрийг олгох аж. Сануулахад, Та иргэний үнэмлэх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэйгээ ирж даатгуулах ёстой юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж