Москвад байгаа ахмад дайчдыг шагнав

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Ц.ЭЛБЭГДОРЖ

Москвад байгаа ахмад дайчдыг шагнав

Москвад байгаа ахмад дайчдыг шагнав
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн урилгаар аугаа их эх орны дайны ялалтын 65 жилийн ойд оролцохоор Москвад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-д зочилж Орос, Монголын ахмад дайчдад төрийн одон, медаль гардууллаа.
Алтан гадас одонгоор сансрын нисэгч, ЗХУ, БНМАУ-ын баатар, ОХУ-ын «Монголын анд нөхөр» нийгэмлэгийн гишүүн В.А.Жанибеков, ахмад дайчин, хошууч генерел Г.Т.Панкратьев, “Найрамдал” медалиар ОХУ-ын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн ерөнхий командлагч, хурандаа генерал А.Н.Постников, ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга В.П.Бойко, Онцгой байдлын Гадаад харилцааны газрын ерөнхий мэргэжилтэн С.А.Кухаренкова нарын 11 хүнийг, Их Монгол Улсын 800 жилийн ойн медалиар ОХУ-ын Зэвсэгт хучний Жанжин штабын академийн захирлын зөвлөх, хурандаа генерал В.С.Третьяков, доктор профессор А.С.Немой нарын таван хүнийг шагнасан юм.
Батлан хамгаалахын сайд Л.Болд ахмад дайчдад Байлдааны гавьяаны нэг, хоёр, гуравдугаар зэргийн одон, гарын бэлэг гардуулан хундэтгэл үзүүллээ. ОХУ-д аж төрж байгаа хошууч генерал н.Содномдаржаа, н.Санжмятав, дэслэгч генерал н.Лувсангомбо нарыг мөн шагнаж урамшууллаа. Шагнал гардуулахад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бурэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн ажилтнуудын хамт оролцлоо.
Д.ОЮУН. Москва хот.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж