Нутгийн баруун хагаст үүлшинэ. Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгийн зарим газраар хойноос секундэд 18-20 метр, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, говь болон зүүн зүгийн нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байв. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn