”Танан импекс”-ийн ялагдашгүй цуврал үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

”Танан импекс”-ийн ялагдашгүй цуврал үргэлжлэв

Сагсан бөмбөгийн TLG-13 ТББ-аас зохион байгуулдаг "Cпрайт супер лиг"-ийн аваргын төлөөх тоглолт ням гаригт тэмүүжин спорт сургалтын төвд боллоо. Аваргын төлөө спрайт хөгжлийн лигийн анхны аварга отгонтэнгэр их сургуулийн баг өнгөрсөн жилийн аварга танан импекс нар тунан үлдээд байв. Тоглолт эхнээс тун сонирхолтой өрнөж отгонтэнгэр эхний хагаст 55:47-гоор давамгайлсан. Харин гурав, дөрөвдүгээр үед хүчирхэг бүрэлдэхүүнтэй танан импекс гайхалтай эргэн ирэлтийг хийж улмаар өрсөлдөгчөө 105:89-өөр буулган авсанаар цувралыг 1:0 болгож, ялагдаагүй цувралаа үргэлжлүүллээ. Тус тоглолтод "Танан импекс"-ээс МСБХ-ны "Бүх оддын тоглолт"-ын цагариг дээр довтлох тэмцээний гурван удаагийн аварга Б.Мөнхболд 23 оноо түүж, 11 удаа самбараас бөмбөг авсан бол лигийн тэргүүн тоглогч О.Ууганбаяр 17, Г.Ихбаяр 15 оноо авсан. Харин "Oтгонтэнгэр" их сургуулийн багаас Н.Нямдорж 22, Билгүүн 16 оноо түүв. Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн хагас шигшээд өрсөлдөж буй “Хөвсгөл нэг үе” өрсөлдөгчөө 65.53-аар буулган авснаар “Говь-81” багтай аваргын төлөө хүч үзэхээр болов.

Б.ЗҮЧИ

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж