Английн “Премьер лиг”-ийн цом “Манчестер Сити”-д ирэхэд тун ойртлоо. Роберто Манчинигийн баг 37 дугаар тойрогт “Ньюкасл”-ыг нутагт нь 2:0-ээр буулган авснаар улирлын 86 дахь оноогоо халаасалсан. Лигийн аваргын хувь заяанд чухал нөлөөтэй энэхүү тоглолтод “Сити”-гийн хамгийн өндөр цалинтай тоглогч Яя Туре дубль хйисэн юм. Үүний дараа болсон тоглолтод “Манчестер Сити” “Суонси Сити”-г мөн 2:0-ээр ялснаар адил 86 оноотой болов. Ирэх амралтын өдрүүдэд болох сүүлчийн буюу 38 дугаар тойрогт “Манчестер Сити” гэртээ “Куинз Парк Рейжерс”-ийг хүлээн авах бол “Манчестер Юнайтед” “Сандерлэнд”-ийн талбайд зочлон тоглоно. Хэрвээ “Сити” гурван оноо авч чадах аваас мөнхийн өрсөлдөгчийнхөө тоглолтоос үл хамааран 1968 оноос хойш анх удаа Английн аварга болох билээ.
“Өдрийн шуудан” сонин