АМГ-ын дарга Д.Батхуягийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

АМГ-ын дарга Д.Батхуягийг баривчилжээ

Ашигт малтмалын газраас "Саусгоби сэндс” компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээд байсан. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас тус компанийг шалгаж эхэлсэн бөгөөд АТГ-ын арав орчим ажилтан өнөөдөр тус компанид шалгалт хийж, “Моннис” компанийн байранд байрлах компанийн ажлын байрыг битүүмжилсэн юм. Эх сурвалжийн мэдээлснээр уг хэрэгт холбогдуулан АМГ-ын дарга асан Д.Батхуягийг баривчилаад буй ажээ. Түүнийг “Саус гоби сэндс” компанийн асуудалтай холбоотой байж магадгүй хэмээн шалгаж эхэлсэн байна.

АМХЭГ-ын дарга асан Д.Батхуягийг урд нь лиценз зарсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-ынхан шалгаж байсан. Гэвч түүнийг ямар нэгэн гэм буруугүй хэмээн үзэж, хэргийг нь хэрэгсэхгүй болгоод байсан юм.
                                       

 Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж