Өмнөд Хятадын тэнгист өрөмдлөг хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Өмнөд Хятадын тэнгист өрөмдлөг хийнэ

Филиппинтэй хилийн маргаантай байдаг өмнөд Хятадын тэнгист Хятад газрын тосны өрөмдлөг хийхээр болжээ.

Хонконгоос зүүн өмнөд зүгт 32 км зайтай тэнгисийн ёроолд 1500 метрийн гүнд маргаашнаас эхлэн өрөмдлөг явуулж эхэлнэ гэж Хятадын Синьхуа анентлаг мэдээлжээ.

2010 оноос хойш Өмнөд Хятадын тэнгист хятад загасчид хууль бусаар загасчилж буйг Филиппиний тэнгисийн цэргийн бааз буруутгаснаас хойш хоёр орны хооронд маргаан дэгдсэн билээ. Хятад, Филиппин аль аль нь Өмнөд Хятадын тэнгисийг өөрийн эзэмшлийн газар гэж байгаа аж.

Хятад улс 2009 онд НҮБ-д танилцуулсан газрын зурагт Өмнөд Хятадын тэнгис бүхэлдээ тус улсын эзэмшил гэж мэдэгдсэн авч эрдэс баялаг ихтэй тус бүс нутгийн 200 гаруй шүрэн арлууд аль улсын эзэмшил гэдэг нь маргаантай байгаа юм.

 Өмнөд Хятадын тэнгисийг Тайвань, Малайз, Бруней, Вьетнам мөн өөрийн эзэмшлийн бүс гэдэг байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж