
үед техник, технологийн хөгжлөөс гадна бэл бэнчинтэй эрхмүүдэд зориулан
загвар дизайн, үнэт талд нь илүү анхаарах болсон. Өнөөдөр л гэхэд
Швейцарь машин зохион бүтээгч Ueli Anliker-ын алтан бүрмэл машин
баячуудын нүдийг хужирлаж, шуугиан тарьж байна. Хурд болон люкс
хэрэглээг хамтад нь багтаасан алтан бүрмэл Люкс McLaren SLR-999-ийн
стандарт их бие нь өөрийнхөө будгаа хадгалж үлдсэн бөгөөдгадна талыг
төдийгүй дотор талын метал хэсгүүдийг цөмий нь алтаар бүржээ. Dortmund
My Car автомашины үзэсгэлэнд тавигдсан McLaren SLR-999-д 5 кг орчим алт
орсон байна. Гоёл нь зөвхөн 5 кг алтаар зогсохгүй 35 мм-тэй 600 ширхэг
бадмаараг эрдэнийн шигтгээгээр чимэглэсэн нь түүхэн дэхь хамгийн чамин,
тансаг үнэт эдлэлээр биеэ “цэнэглэсэн” эд болж байна.
ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN

