МАХН-ын дарга Н.Энхбаярыг батлан даалтад гаргах хүсэлтийг хүү Э.Батшугар болон туслах Б.Тулга, “Шударга ёс” хуульчдын холбооны тэргүүн Э.Эрдэнэжамъян, МАХН-ын Чингэлтэй дүүргийн мянгатын дарга З.Баянсэлэнгэ нар Улсын ерөнхий прокурорын газарт гаргасан юм. Харин прокурорын газраас хүсэлтийг хүлээж аваагүй. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллагдтал таван хүн өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлахаа мэдэгджээ. Тодруулбал, А.Энхболд, З.Баянсэлэнгэ, Н.Хишигсүрэн, А.Отгонтуяа, Б.Цэрэндорж гэсэн таван хүн өлсгөлөн зарлах гэнэ.
Г.ДАРЬ