НИТХ-аар сонгуулийн тойрог байгуулж мандат хуваарилав

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

НИТХ-аар сонгуулийн тойрог байгуулж мандат хуваарилав

НИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар төлөөлөгчид ирэх 6 дугаар 28 нд болох НИТХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах тухай хэлэлцсэн юм. Нийслэлийн 9 дүүргийн 152 хороо нь  30 тойрог, 30 мандаттай байхаар болж байна.  Өөрөөр хэлбэл 30 нь можаритор тогтолцоо буюу нийслэлийн нийт тойрогт үлдсэн 15 төлөөлөгч пропорцианаль буюу намаас сонгогдоно. Тойргийг нутаг дэвсгэрийн хүн амын тоонд нийцүүлж хуваарилахаар боллоо. Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг тус бүр 6 мандаттай бол Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул дүүрэг тус тус 4, Налайх 1, Багануур, Багахангай дүүрэг дундаа 1 мандаттай байхаар тогтлоо.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж